Эрчим Тувагаас мөнгөн медаль зүүв

/uploads/news/1615539133.jpg

Монголын волейболын холбооны шилдэг багуудын нэг "Эрчим" клубын эрэгтэй тамирчид олон хотын нээлттэй тэмцээний мөнгөн медалийн эзэд боллоо. Тувагийн нийслэл Кызыл хотноо волейболын эрэгтэйчүүдийн олон хотын нээлттэй тэмцээн энэ сарын 17-22-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулсан юм. Тус тэмцээнд Казахстан, Тува, Москва, Эрхүү, Омск, Улаан-Үд, Красноярск хотын болон манай улсын "Эрчим" клуб зэрэг 12 багийн волейболчид ур чадвараа сорьсон байна. Тус тэмцээний аваргаар Ангарск хотын баг шалгарсан бол Монгол Улсыг төлөөлөн оролцсон "Эрчим" баг мөнгө, Киргизийн баг хүрэл медаль хүртжээ.