Perusic & Schweiner нар Алтан Медаль Хүрэтлээ

/uploads/news/1615967787.jpg

FIVB-с Катарын Доха хотод болсон элсний волейболын цуврал тэмцээнээс Чех Улсын тамирчид Тэргүүн байр эзэллээ. Доха хотод болсон Катара далайн эргийн волейболын цомын 4 одтой зэрэглэлийн тэмцээний эрэгтэй шигшээ тоглолтонд Ондрей Перусич, Давид Швайнер нар алтан медаль хүртжээ. Чех улсын тамирчид ОУВХолбооноос зохион байгуулдаг элсний волейболын төрөлд 14-р байранд бичигдэж байсан. Тэд энэ удаа анхны алтан медалиа авлаа. Дэлхийн цувралын анхны тэмцээнд багаараа Бразилийн тамирчид болох "Эвандро Гонкалвес", "Густаво Карвалхас" (Гуто) нар мөнгөн медаль хүртжээ. FIVB-д 4р ранктай АНУ-ын Тейлор Крэбб, Жейкоб Гибб нар хүрэл медалийн эзэд болов. Энэ нь тэдний 2019 оны Chetumal 4 одтой тэмцээнээс алтан медаль авсаны дараа хийсэн дэлхийн цувралын хоёр дахь медаль байв. Алтан медалийн төлөөх эхний цуврал 10: 10-ийн хооронд маш өрсөлдөөнтэй болж, дараа нь Перусич, Швайнер нар дөрвөн онооны зөрүүгээр салж, дахин баригдсангүй. Швайнерын үр дүнтэй хаалт нь байр сууриа хадгалахад нь тусалсан. Гэсэн хэдий ч Эвандро, Гуто нар зарим алдааг ашиглаж 17-17 болгон тэнцүүлж чадсан ч Чехүүд хүчтэй хэвээр үлдэж, 2:0-ээр (21-16, 21-19) ялалт байгууллаа.