Тамирчид Довтолгоог чухалчилдаг бол Дасгалжуулагчид Хамгаалалтыг чухалчилдаг

/uploads/news/1617087683.jpg

Волейболын спортын хамгийн түрүүнд нүдэнт тусдаг техник бол яах аргагүй довтолгоо юм. Довтолгоо эцсийн бүлэгт оноо авах боловч хожлыг түлхүүр мөнө үү гэвэл биш юм. Довтолсон бөмбөгийг эсрэг баг хамгаалсан бол хамгаалсан баг нь оноо авах тохиолдол элбэгтэй тохиолддог. Тиймээс энэ удаагийн дугаарт төдийлөн үзэгчдийн анхааралд байдаггүй хамгаалалтын тухай бичлээ. Хамгаалалт гэдэг зөвхөн эсрэг багийн довтлогч цохихыг хамгаалалт гэж хэлэхгүй. Бөмбөг эсрэг багт байгаа тохиолдолд бөмбөг үргэлжилж л байвал танай баг бүрэн хамгаалалтын процес явагдаж байгаа зүйлийг хамгаалалт гэх юм. Учир нь бөмбөгийг өөрийн талбайдээр унагаахгүйн тулд тоглодог дүрэмтэй тул эсрэг баг чинь танай багаас оноо хэрхэн авах талаар үргэлж тэмүүлж байдаг. Эсэргээрэй танай багч мөн адил эсрэг багийн талбайд бөмбөг унагаах бүхийл аргыг хэрэглэх хэрэгтэй. 

Хожил авсан багуудын ихэнх нь эсрэг багийн довтолгооны бөмбөгийг хамгаалж хариу довтолгоогоор оноо авч хожсон байдаг. 

Хамгаалалтыг арын бүсийн 3 тоглогч л хамгаалах биш юм. Урд бүсийн хаалт бас хамгаалалтын хэлбэртэй ордог гэдгийг та мартаж болохгүй. Тэгхээр эсрэг багийн довтолсон бөмбөгийг арын бүсийн хамгаалагчид хялбар болгож өгөх талаас нь хаалтыг тавих нь ашигтай юм. 

Хамгаалалт их хийсэн багийн хожигдол бага харин хожил нь их байдаг гэдгийг бүү мартаарай. Нэгэн алдартай дасгалжуулагч 6 хамгаалагч 6 довтлогч нэг багт тоглох хэрэгтэй гэсэн байдаг. Энэ нь тоглогч бүр хамгаалах үүрэгтэй, тоглогч бүр довтлох чадвартай байх ёстой гэсэн утгыг илэрхийлж эсрэг багаа амархан хожих ойлгомжтой үгийг хэлжээ.