ОХУ-НЫ ВОЛЕЙБОЛЫН ЭМЭГТЭЙ ШИГШЭЭ БАГИЙН НЭРС ТОДОРЧ БЭЛТГЭЛДЭЭ ГАРЛАА.

/uploads/news/1618983892.jpeg

Татьяна Кошелева , Анна Подкопаева нар Оросын шигшээ багийн 23 тоглогчдын нэрсэд багтаж ОУВХолбооноос зохион байгуулах Volleyball  National League  VNL TOKYO 2020” “CVB” буюу европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлдээ гараад байна.  

 

Кошелева 32 нас хүрч байна. Тэрээр 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2016 оны Дэлхийн клубуудын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байсан. 2017 оноос хойш шигшээ багтаа тоглоогүй өнжиж байгаад 2021 онд шигшээ багтаа эргэн дуудагдаж VNL, OLYMPIC-ийн наадмуудад оролцох боломжтой боллоо.

Подколаева мөн 31 настай Европын хошой аварга, Дэлхийн аваргын шилдэг хамгаалагч Рио 2016 Олимпийн наадамд ОХУ-ын шигшээ багт тоглож шилдэг хамгаалагчдыг тэргүүлж байжээ.

Кошелева, Подкопаева хоёулаа шигшээдээ эргэн ирсэн нь гэнэтийн зүйл биш юм. Тэд ОХУ улсынхаа супер лигийн тэмцээнд тогтмол оролцож шилдэг тоглолтыг үзүүлдэг байжээ.

Оросын волейболын холбоо Италийн дасгалжуулагч Сержио Бусатогийн сонгон ахлах дасгалжуулагчаар ажиллуулхаар болжээ. Шишгээ багийн тамирчид Мосва хотын ойролцоо Новогрск хотод бэлтгэлдээ гархаар цугларалтын байрандаа иржээ.

Шигшээ багтаа дуудагсан 23 тамирчид:

Холбогч:
Екатерина Лазарева, Евгения Старцева, Полина Матвеева, Татьяна Романова

OppositeHitter :
Ксения Смирнова, Наталья Гончарова, Валерия Горбунова

OutsiteHitter  :
Анна Лазарева, Арина Федоровцева, Екатерина Пипунырова, Ирина Сазонова, Ирина Воронкова, Ксения Парубец, Татьяна Кошелева

MiddleBlocker:
Дарья Малыгина, Екатерина Ефимова, Елизавета Котова, Ирина Фетисова, Ирина Королева, Юлия Бровкина

Чөлөөт хамгаалагчид:
Анна Подкопаева, Дарья Пилипенко, Тамара Зайцева