Бразилийн шигшээ багийн тамирчин Токио 2020 тэмцээний дараа гэр бүлдээ анхаарал хандуулна гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ.

/uploads/news/1619071458.png

Дэлхийн шилдэг тоглогчдын нэг Бразил улсын волейболын эмэгтэй шигшээ багийн тамирчин 34 настай Гарай хэвлэлийнхэнд Токиогийн олимпийн дараа гэр бүлдээ анхаарал хандуулах аа мэдэгдлээ. Фернанда Гарайгийн тоглолтыг харах хамгийн сүүлийн боломж байж болох юм.

Бразилийн шигшээ багийн тамирчин алдарт Garay Токиогийн олимпийн дараа гэр бүлдээ анхаархаа зарлалаа. Гарай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл медальд хүртэж байжээ. 

Тэрээр хэвлэлийнхэнд хэлэхдээ "Би карьертаа завсарлага авч, гэр бүлтэй болоход анхаарлаа төвлөрүүлэхээр шийдсэн" гэж тэр клубынхаа баг Дентил Прайа Клубтай хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэллээ. 

Гарай цаашид завсарлага авч байгаа хэр удаан завсарлага авахаа хэвлэлийн хэлээгүй гэхдээ түүний бодол нь цаашид тоглох нь эргэлзээтэй байгаа гэж хэлжээ. Спортын салбарынхан болоод дасгалжуулагч нар нь ахмад тамирчин болж байгаа ч биеийн хүч довтолгооны ур чадвар нь муудаагүй байгааг онцолжээ. Тэрээр өөрийн кареараа үргэлжлүүлэх нь түүний сонголт хэмээн хүндэтгэлтэй ханджээ. Одоогийн байдлаар түүний гаргасан шийдвэр нь дараагийн клубийн тэмцээнд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тул ажиглагчид түүнийг буцаж ирэх магадлал бага санагдаж байна гэж бодлоо хуваалцжээ.

Ямартай ч Гарай “Ээж болсны дараа тоглож болохыг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Хүүхэдтэй болсон зарим тамирчид тоглох дуртай байсан олон сараар бэлтгэл хийж талбай дээр ихэнх цагаа өнгөрүүлэн буцаад сайн тоглоно гэдэгт эргэлзээтэй байна. Гэхдээ буцаж тоглох нь миний нэн тэргүүний зорилт биш болсон тул гэр бүлдээ анхаарал хандуулах аа дахин илэрхийлжээ. Ийм зүйл тохиолдвол би эх хүн болж жаргахыг хүсч, дараа нь ирээдүйд юу болохыг харах болно. ” хэмээн хэвлэлийнхэнд хэллээ.

Гарай энэ жил Бразилийн шигшээ багтай 2021 онд зохиогдох Волейболын Олон улсын лигийн тэмцээн, Токио 202Олимпийн наадам зэрэг хос чухал тэмцээндээ бэлдэж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн баасан гаригт ахлах дасгалжуулагч Хосе Роберто Гуймаресаар дуудагдсан холбогч Макрис КарнейроMiddleblock Ана Каролина 'Карол' да Силва, Кэрол ГаттазOutsiteHitter-р Перейра нартай нэгдэх болно. Жагсаалт одоогоор 16 тоглогчтой бөгөөд бусад тоглогчид ирэх долоо хоногт дуудагдах ёстой.

"Дахин шалгарсанд би маш их баяртай байсан" гэж Гарай хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ  “Харамсалтай нь сүүлийн Риогийн олимпийн тоглолтон дээр хүссэнээр болоогүй болохоор Бразилийн шигшээ багийг Токиогийн олимпд бүх хүчээ дайчлах болно гэж хэллээ.