Бидний тухай

Бидний Тухай

Монголын Волейболын Залуучуудын холбоо нь анх 2014 оны 7-р сарын 1 өдөр санаа нийлсэн хэдэн залуус үүсгэн байгуулсан түүхтэй. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Волейболын спортыг залуучууд хүүхдүүдэд түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах тогтвортой хөгжүүлэх, боловсрол, болон олон талын ач холбогдолтой.

 Мөн волейболын спортыг дэлхийн хэмжээнд гаргах, улс орноо сурталчилан таниулах, олон улсын тэтгэлэгт хөтөлбөр,  сургалт сурталчилгаа, туршлага судлах,  зорилготойгоор үүсгэн байгуулагдаж Монголын Волейболын хөгжилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхээр байгуулагдсан түүхтэй. Бодлого төлөвлөгөөний дагуу үндэсний хэмжээнд волейболын бүх төрлийн шат шатны тэмцээн уралдаан зохион явуулах, улсын шигшээ баг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулан, бэлтгэл сургуулилтыг нь олон улсын стандартад нийцсэн, материаллаг бааз бүрдүүлэн, зорилтот бүлэгт чиглэлсэн сургалтууд явуулах, клубуудыг дэмжин ажиллах, маркетингийн бодлого баримтлан Волейболын спорт сонирхогч тамирчдын үнэ цэнийг өсгөх олон талт үйл ажиллагаа эрхлэн явуулсаар байна. Маркетинг менежмент дэмжин ажиллагч байгууллагаар Медальд Хүрэх Зам спорт менежментийн компани хамран ажиллаж байна. 2018 онд БНСУ- Гүми Волейболын Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж үйл ажиллагаагаа эхлүүлэв.

Холбооны дотоод хийгддэг ажлууд.

Анх  2014 онд С,Д зэрэглэлийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн тэмцээн уралдааныг шат дараалалтай зохион байгуулж эхэлсэн судалгааны үндсэн дээр бид А,Б зэрэглэлийн тамирчдыг эрэмбэлэн гаргаж 2017 онд зохион байгуулсан.   Бидний ээлжит төсөл бол Хүүхдүүдийн дундах U12, U14, U16, 2016 онд,  2017 оноос Бөхчүүдийн дундах волейболын аварга, Банк хоорондын тэмцээн, Хэвлэл мэдээллийн салбарын тэмцээн, Таван толгойн таван төрөлт,  Нийслэлийн хүүхдийн их наадам, Урлаг соёлынхны дундах элсний волейболын-IBIZA OUT тэмцээнийг 2013 оноос хойш жил бүр зохион байгууласан,  3эсрэг 3 , Хөгжлийн лиг – 2019, Медальд хүрэх зам Волейболын сургалтын төвийн нэрэмжит анхдугаар тэмцээн 2018, Элсний волейболын аварга-2015 онд,  улс аймгийн чанартай тэмцээн уралдааныг цогцоор зохион байгуулж ажиллаж ирлээ.

Анх 2015 оны 11 сард Америкийн Дэнвэр хотод Америк дахь монголчуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, 2018 онд БНСУ-ын хойд кенсан муж КҮМИ хотын Волейболын холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан үүний хүрээнд Солонгос улсаас шигшээ багийн дасгалжуулагч урьж авч ирсэн ба 2019 онд Монгол улсын волейболын спортод сонирхолтой хүүхэд залуусыг сонгон шалгаруулж Гүми хотын Волейболын Холбоо Монгол улсын ууган телевиз болох SBN-баг хамт олонтой хамтран туршлага судлах үйл ажиллагаа зохион байгуулав. 2019 онд япон дахь монголчуудын дундах тэмцээнийг зохион байгуулсан. Монголын Волейболын хөгжилийг шинэ шатанд гаргах зорилт тавьж өргөн хүрээнд шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.